Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл үзүүлж, батламж гардууллаа

2021-05-19

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхбат Улс Төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Чингэлтэй дүүргийн харъяат зарим иргэдийн гэр бүл, үр хүүхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсад 36 мянга гаруй иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд 1998 оноос өнөөдрийг хүртэл нийт 31 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоон цагаатгаж, хэлмэгдэгсдийн ар гэрт нь нөхөн олговор олгодог болсон билээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 онд  нэмэлт, өөрчлөлт орж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ эсхүл төрсөн болон үрчлэн авсан хүүхдэд 40-80 сая төгрөг олгохоор хуульчилсан.

Дээрх хуулийн хүрээнд Улс Төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдан Чингэлтэй дүүргийн харъяат 5 иргэнд хуулийн дагуу нөхөх олговор олгосныг баталж батламж, гарын бэлгийг гардуулан өгсөн юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%