Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Чингэлтэй дүүрэгт “өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо

2021-05-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар Улаанбаатар хотын 6 дүүргийн 100 хороотой хамтран 5 мянга орчим айл өрхийн хашаанд мод тарих арга хэмжээ явагдаж байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэгт аяны нээлт зохион байгуулагдлаа.

Тус аяны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөө, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, хороодын Засаг дарга нар, иргэдийн төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү аянд сайн дурын үндсэн дээр хамрагдахаар 1097 өрх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд БОАЖЯ-наас дүүргийн хэмжээнд 14 төрлийн 3250 ширхэг модны тарьц, суулгац, хар шороо, элс, бууцыг олголоо.

Мод тарьж ургуулна гэдэг зөвхөн суулгаад орхих бус арчилгаа, усалгаа, хамгаалалт нэн чухал учир тарьсан мод бүр эзэнтэй байх үүднээс өрх бүрт олгосон модыг паспортжуулж ургалтын явц, үр дүнд хяналт тавьж ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%