Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” ШАГНАЛАА ГАРДАН АВЛА

2021-05-27

 Тус шагналыг хаврын тэргүүн сард, Сар шинийн баярын өмнө гардуулдаг уламжлалтай хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшлогдсоор зуны тэргүүн сард УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ болон орон нутгийн удирдлагууд баяр хүргэж гардуулж өглөө. 2021 онд Дундговь аймгаас “Улсын аварга малчин өрх” 6 тодорчээ. Хөдөлмөр зүтгэл, ажил үйлсээрээ хүндлэгдсэн, мал маллагааны арвин баялаг туршлагатай Н.Чинбатын гэр бүл ийнхүү “Улсын Аварга малчин өрх” –ийн болзол хангасан байна. Аварга малчин Н.Чинбат, гэргий С.Гандулам нар 1997 онд айл гэр болж мал сүргээ таван төрөл дээр өсгөсөөр аймгийн сайн малчны болзлыг биелүүлж, 2015 онд Аймгийн Сайн малчин, 2018 онд Монгол Улсын ХХААХҮЯам, МҮОНРТ-ээс хамтран шалгаруулдаг “Алтан унага”-ны эзнээр тус тус шагнуулсан. Н.Чинбат нь мал сүргийнхээ бүтцийг нутаг орныхоо онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрдүүлэхэд онцгой анхааран бод малаа түлхүү өсгөж байна. Үхрээ Төв аймгаас авсан махны чиглэлийн угшилтай бухаар, Хонио Төв аймгийн Баянцагаан сумын илүү нугаламтай хуцаар, ямаагаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн улаан ухнаар сүргийн бүтцээ сайжруулжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%