Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙГАЛЬ ОРЧНОО ЦЭВЭРЛЭХ АЖИЛД ХАМТРАН ОРОЛЦЛОО

2021-06-12

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөлийн ажлын албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэрийн дор орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, НААҮГ, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудтай хамтран өнөөдөр /2021.06.12/ байгаль орчноо цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

Тус ажилд нийтэд тустай ял шийтгүүлсэн ялтнууд болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа 10 этгээдийг оролцуулж Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн арын үерийн далан орчмын хур хогийг цэвэрлэж, ачих ажлыг хийж гүйцэтгэлээ.  

ТА БИД ЭХ ДЭЛХИЙН НЭГ ХЭСЭГ, АМЬСГАЛАХ АГААР, АМЬДРАЛ ТЭТГЭХ ХӨРС ШОРОО, АН АМЬТАН, ЖИГҮҮРТЭН ШУВУУДАА ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ.

#ТАНЫ_ДУУ_ХООЛОЙ_БАЙГАЛИЙГ_ХАМГААЛЖ_ЧАДНА.

БИД Ч БАС НЭГДЭЖ БАЙНА_ДАРХАН СУМЫН ИТХ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%