Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Х.ХАЙРАТ, С.ЖАЙНАГҮЛ

2021-06-15

Ховд сумын Баруун салаа багийн малчин Х.Хайрат, С.Жайнагүл нар 1997 онд гэр бүл болоод эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж, 2017 онд Сумын аварга малчин, мөн сумын хошой аварга малчнаар 2 удаа шалгарч байжээ. Энэ жил “Аймгийн аварга малчин”-ы болзлыг хангаж, “Аймгийн аварга малчин” цол тэмдгээ гардан авлаа.
 
Х.Хайрат, С.Жайнагүл нар 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1350-аад мал тоолуулж, адуун сүрэг болон бог малаа илүү давамгай өсгөж байна. Аймгийн аварга малчин Х.Хайрат, С.Жайнагүл сүүлийн 5 жил төл малаа 100 хувь бүрэн хүлээж авсан байна.
 
Аймгийн аварга малчин Х.Хайрат нь малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Баян-Өлгий аймгийн хуц, ухнаар бог малынхаа сүргийн бүтцэд анхаарч мал сүргээ өсгөж байгаа малчин юм.
 
Ховд сумын Баруун салаа баг нь 175 өрх, 761 хүн амтай, мал аж ахуй, газар тариалан хосолсон баг юм. Багийн 93 өрх малчин, бусад өрх нь газар тариалангийн салбарт ажиллаж байна. Энэ жилийн мал тооллогоор 49,000 мянган мал тоолуулж, сумандаа бод малаараа тэргүүлж байна.
 
Тус багаас “Монгол улсын аварга малчин” 2 /Л.Дамдинжамц, н.Сэсэрхаан/, “Аймгийн хошой аварга малчин 3 төрөн гарсан байна. Х.Хайрат, С.Жайнагүл нар багийнхаа 16 дахь аймгийн аварга малчид юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%