Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН Я.ӨЛГИЙСАЙХАН, Ц.ГАНЧИМЭГ: СҮҮЛИЙН 16 ЖИЛ 1000-С ДЭЭШ ТООНЫ МАЛ ТООЛУУЛСАН

2021-06-22

Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Я.Өлгийсайхан, Ц.Ганчимэг нар 1991 онд гэр бүл болж, 28 жил мал малласан удам дагасан малчид юм. 2005 онд “Сумын аварга малчин”, 2009 онд “Аймгийн аварга малчин”, 2017 онд “Аймгийн хошой аварга малчин”-аар шалгарч байсан бол 2020 онд “Монгол улсын Аварга малчин”-аар шалгарсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Улсын аварга малчин Я.Өлгийсайхан, Ц.Ганчимэг нар 2005 оноос эхлэн 1000-с дээш тооны мал тоолуулж, малынхаа тоонд бус чанарт нь анхаарч залуу малчдад мал маллах арга ухааныг зааж сурган, өвөл, хаврын улиралд туслах малчидтайгаа хамтран малаа 5 төрөл дээр нь өсгөж, 4-5 малчныг 120-300 хүртэлх толгой малаар малжуулж, цалинжуулдаг байна.
 
Малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Дорнод аймгийн Үзэмчин хуцаар хонин сүргээ, Увс аймгийн Өлгий сумын Улаан ухнаар ямаан сүргээ, Төв аймгийн Эрдэнэ сумын Азаргаар адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж яваа туршлагатай малчид юм.
 
Я.Өлгийсайхан хэлэхдээ: Би сургуулиа төгсөөд л аав ээжтэйгээ мал малласан. Аав минь хэлэхдээ малчин хүн алдаж болно, алдсанаа давтаж болохгүй тэвчээртэй байгаарай гэж захидаг байсан.
 
Я.Өлгийсайхан, Ц.Ганчимэг нар багийнхаа 3 дахь “Монгол Улсын Аварга Малчин”-аар тодорч 12 жилийн дараа Баянгол баг ийнхүү улсын аварга малчнаа өлгийдөн авч байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 28
18 / 64%
10 / 36%