Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аяныг эхлүүлсэн.
Аяны хүрээнд сумдын Багийн Засаг нартай цахим уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцож, чиглэл өгсөн юм.
Мөн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бол өнөөдөр /2021.06.29/ “Эрсдэлгүй Дархан” аянд ТББ, Дархан-эм холбоо нэгдэх хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, нийгмийн хамгааллын асуудлыг анхаарч ажиллахад чиглүүлэх, ХАБЭА-н шаардлага, стандарт дүрэм журмыг хангаж ажиллах, чанарыг сайжруулах, ажлын байран дахь осол, осолд дөхсөн тохиолдлоос урьдчилан сэргийлэх, Ковидын үеийн болон дараах эрсдлийг хамтдаа туулахыг уриалах, харилцан туршлага солилцох үйл ажиллагаанд хамтран ажиллах, харилцан дэмжих тухай тусгажээ.