Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2021 ОНЫ 6 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2021-07-02

Дархан сумын хэмжээнд 2021 оны 6 дугаар сард 227 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурсан дүнтэй байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг  7 бүртгэгдэж 16,7 хувиар, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдэж 33,3 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 20 хувиар, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж 3 дахин,  Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 75 бүртгэгдэж 4,2 хувиар, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 31 бүртгэгдэж 10,7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 78 бүртгэгдэж 13,3 хувиар, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 111 бүртгэгдэж 30,7 хувиар,  Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 46 болж 16,3 хувиар, Гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 128 болж 11,1 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Насанд хүрээгүй хүн оролцсон гэмт хэрэг өмнөх онд 9 бүртгэгдэж байсан бол энэ онд 12 бүртгэгдэж 33,3 хувиар өссөн байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%