Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН, ИДЭВХЖҮҮЛЖ АЖИЛЛАНА

2021-07-28

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж идэвхжүүлж ажиллахаар гишүүн байгууллагууд санал солилцлоо. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил гаргахад хүргэж болох эрсдэлийг бууруулах, хамгаалах арга замыг бэхжүүлэх, олон нийт, иргэдийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%