Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 09-р сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг билээ.
Өнөөдөр /2021.09.10/ тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч нар оролцлоо.