Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН САНААЧЛАГААР ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТАД ТӨРИЙН АУДИТ ХИЙГДЛЭЭ

2021-09-08

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.08/ боллоо. Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн хуралдааныг танхим болон цахимаар зохион байгуулж, 86 хувийн ирцтэй хуралдав. Хурлаар "Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт үр дүнд хийсэн аудитын тайлангийн тухай", "Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай" гэсэн 2 асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал, Аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны A/ тоот “Аудитын сэдэв батлах тухай”, А/28 тоот “Аудитын төлөвлөгөө батлах тухай” тушаал, Аймгийн ИТХ-ын хүсэлт, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу “Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийжээ. Ингэснээр нийт 6292.6 сая төгрөгийн зөрчил илэрснээс 20.8 сая төгрөгийн 2 төлбөрийн акт, 8.4 сая төгрөгийн зөрчил арилгуулж, сахилгын шийтгэл тооцуулах 3 албан шаардлага, 6263.4 сая төгрөгийн 17 зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахаар аймгийн ИТХ, Засаг дарга, Орон нутгийн өмчийн газрын даргад зөвлөмж өгчээ.  

Харин Төрийн дээд шагналд тодорхойлох асуудлын хүрээнд 4 иргэний материалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар болсон байна. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%