Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВИЙН ДҮРЭМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

2021-10-01

Өнөөдөр /2021.10.01/ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих инкубатор төвийн дүрмийг төслийг хэлэлцэн баталлаа.  Тус дүрмийг шинэчлэн батлагдсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд дүүргийн жижиг дунд үйлдвэр, инновацыг бодлогын төвшинд дэмжин,  өргөн хүрээнд хөгжүүлэх зохицуулалтыг тусгалаа. Чингэлтэй дүүргийн  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих инкубатор төвийн дүрмийг анх 2011 онд баталснаас хойш өөрчлөлт оруулаагүй билээ.

Мөн өдрийн хуралдаанаар дүүргийн засаг даргаас өргөн барьсан асуудлыг дүүргийн ИТХ-н ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг хэлэлцэн дэмжлээ.

Тэргүүлэгчид дүүргийн ИТХ-н ээлжит гуравдугаар хуралдааны тов зарлагдсантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, хянан шалгах чиг үүрэг бүхий хурлын  хороодыг хуралдуулах чиглэлийг өглөө. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан 7 хороотой бөгөөд хурлын хороод ирэх долоо хоногт өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%