Монгол Улсын боловсролын салбарын хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрлөж хүүхэд багачууд, залуучуудад мэргэжил, боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, сэтгэл зүрхээ харамгүй зориулж, хүчин зүтгэж яваа үе үеийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ Монголын багш нарын баярын 55, Боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Эрхэм баян-эрдэм ном дэлгэртүгэй.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ