Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг аймгийн ИТХ-аас дэмжиж, аймгийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулан батлах, байгаль орчны урт хугацааны томоохон баримт бичиг болох Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар олон ажлыг санаачлан зохион байгуулж байна.Энэхүү ажилд Ховд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд нийт иргэдийг идэвх зүтгэл гарган оролцохыг УРИАЛЖ байна.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 12