Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 13-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-10-20

Үүнд: 1. Дундговь аймагт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар  2021 онд хийгдэж  буй бүтээн байгуулалтын ажил болон тендер шалгаруулалтын явцын талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн Өмчийн газраас танилцуулга хийлээ.

  1. Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдааны тов зарлах тухай хэлэлцэж ээлжит зургаадугаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11.00 цагаас танхим болон цахим зохион байгуулахаар боллоо.
  2. Нэрэмжит болгох тухай хэлэлцэж Өлзийт сумын Соёлын төвийн номын санг тус сумын харьяат төр нийгмийн зүтгэлтэн Дарьзавын Батсүхийн нэрэмжит, Эрдэнэдалай  сумын Соёлын төвийг тус сумын харьяат уртын дууч МУГБ Цэвээндоржийн Дэлгэрийн  нэрэмжит болгохоор  тус тус шийдвэрлэлээ.  

4.Үндсэн хөрөнгө акталж данснаас хасах зөвшөөрөл олгох тухай, үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, үндсэн хөрөнгө акталж данснаас хасах, эргэлтийн хөрөнгөнд бүртгэх зөвшөөрөл олгох тухай, хөрөнгө акталж данснаас хасаж , акталснаас гарах сэлбэгийг эргэлтийн хөрөнгөнд бүртгэх тухай, Автомашинд үнэлгээ тогтоож худалдах зөвшөөрөл олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%