Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ИРВЭСИЙН ЭХ НУТАГ-2021” АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-10-23

Киргиз улсын нийслэл Бишкек хотод 2013 оны 10-р сарын 22-23-нд “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс тархсан 12 улс орон, хандивлагч байгууллагуудын төлөөлөгчид оролцон “Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.

Манай улсад дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг таньж мэдэх, байгаль, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг 9 дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр /2021.10.23/ аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Цоохор ирвэсийн өдөр”-ийг зохион байгууллаа.  

Тус өдөрлөгт Ховд аймгийн Жаргалант, Чандмань, Мөнххайрхан, Дарви, Зэрэг, Мөст, Манхан зэрэг сумдын эко клубын хүүхдүүд багш нарын хамт оролцож, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтдын хамгаалалд анхаарлаа хандуулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй харилцан санал солилцож, ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.

Мөн Баруун бүс нутагт гарч буй хууль бус агнуурын талаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Бадамсүрэн мэдээлэл хийлээ.

“Ирвэсийн эх нутаг-2021” хүүхдийн наадмыг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгууд нэгэн зэрэг зохион байгууллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%