Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ 4-5 АНГИЙН СУРАГЧДЫН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГАРСАН 20 БҮТЭЭЛД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2021-11-01

“Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарласан гар зургийн уралдаанд ирүүлсэн 4-5 ангийн сурагчдын эхний шатны шалгуруулалтад тэнцэн 20 бүтээлийг танилцуулж байна. Иргэд та бүхэн бүтээлтэй танилцаж like дарж бүтээлд санал өгөх юм. Нэг хүн хэдэн ч бүтээлд санал өгч болох бөгөөд та бүхний ирүүлсэн 1 like 1 оноод тооцогдож ажлын хэсгээс өгсөн эхний шатны шалгаруулалтын оноон дээр нэмэгдэх юм. Саналыг 2021 оны 10-р сарын 27-ны 17 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн албан ёсны пейж хуудсаар авах бөгөөд 17 цагт мэдээлэл хаагдана. Шалгарсан бүтээлийг сурталчилгааны загвар болгон нийтэд сурталчилна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%