Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2021-11-03

 
 
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Мэдээлэл технологийн албатай хамтран өнөөдөр /2021.11.02/ 26 төрийн байгууллагын цахим орчинд мэдээ, мэдээлэл нийтэлдэг алба хаагчдыг хамруулан  “Олон нийтийг соён гэгээрүүлэхэд төрийн байгууллагаас түгээх мэдээлэл, сурталчилгааны нөлөөлөл” сэдэвт  сургалтыг хийлээ.Энэхүү сургалтыг хийснээр  ёс зүйтэй, хүнд сурталгүй төрийн албан хаагч ямар байх, иргэдэд хэрхэн мэдээ мэдээллээ түргэн шуурхай, үнэн бодитой хүргэх талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ.
 
Сургалтад төрийн 26 байгууллагын албан ёсны фейсбүүк, пэйж хуудсыг удирддаг 37 албан хаагч  оролцов. Цаашид тус сургалтыг өргөжүүлэн практик орчинд суралцах, мэдлэгээ өргөжүүлэх хүсэлтээ байгаагаа оролцогчид илэрхийллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%