Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЦАХИМ ХОВД” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2021-11-09

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжих нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан.

Дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан цахим хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, цахим мэдээлэл солилцооны нэгдсэн системийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шуурхай, шударга, ил тод /цахим/ засаглалыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 68 дугаар тогтоолоор “Цахим Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.

Тус хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, дотоод удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимжуулах замаар чанар, хүртээмж, ил тод, нээлттэй, шуурхай байдал, иргэдийн оролцоог сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

“Цахим Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ.Үүнд:

  1. Иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэх төрийн үйлчилгээний тоо, чанар, хүртээмж нэмэгдэнэ.
  2. Төрийн болон Нутгийн захиргааны байгууллагуудын интернетийн хурд сайжирч, цахим хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, хэлэлцүүлэг зэрэг аливаа арга хэмжээг өргөтгөсөн хэлбэрээр шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн байна.
  3. Аймгийн хэмжээнд erp.e-mongolia.mn төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлснээр байгууллага, албан хаагчдын баримт бичиг, мэдээллийг шуурхай солилцох нөхцөл бүрдэж, ажлын бүтээмж болон цахим баримт бичгийн эргэлт сайжирч, бичиг хэргийн болон шуудангийн зардлыг бууруулсан байна.
  4. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал сайжирна.
  5. Төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах замаар мэдлэг боловсролыг нь дээшлүүлснээр чадварлаг, мэргэшсэн хүний нөөц бүрдэнэ.
  6. Төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад иргэд цахим хэлбэрээр оролцох боломж нэмэгдэж, үйл ажиллагааны ил тод, шуурхай байдал нэмэгдэнэ.
  7. Сум, байгууллагууд байнга хадгалах баримтын цахим архивыг цаг тухайд нь үүсгэж, байгууллагын архивт цахим архивын сан бий болсон байна.
  8. Төрийн албан хаагчдын цахим албан хэрэг хөтлөх, дотоод удирдлагын систем ашиглахтай холбоотой чиг үүргийг “Албан тушаалын тодорхойлолт”-д нь тусган төрийн албан хаагч бүр дотоод удирдлагын системийг тогтмол ашиглаж, албан бичгийг цахимаар солилцож хэвшсэн байна.

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%