Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ "СУМ БҮРТ" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-11-21

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, аймгийн нийт сумдын иргэд малчдад тус аймагт өсөлттэй байгаа тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хийх, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагааг шалган зааварчлах, улсын хэмжээнд явагдаж байгаа “Зөв зөвд-шудрага зөв”авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээ, “Мал-Мах-2021”, “Нөхөн сэргээлт-2024”, “Нуугдмал” зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилго бүхий "СУМ БҮРТ" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус нээлттэй өдөрлөгийг өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дэлгэрцогт суманд зохион байгууллаа. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын ХЭЗХ, Прокурорын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГазраас иргэд болон сургуулийн сурагчдад мэдээлэл өгч, сумын хамтарсан баг, ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцан зөвлөмж өгч ажиллалаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%