Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙТИЙН СОНСГОЛД 80 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОЛЦЛОО

2021-11-26

Аймгийн эдийн засгийн бодлого хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй “Үйлдвэрлэл  үйлчилгээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, ажилгүйдэл ядуурлыг бууруулах арга зам” сэдэвт нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт төрийн байгууллагын албан хаагчид  оролцож байна.
Нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцож дээрх сэдвийн хүрээнд бодлого төлөвлөлтөө танилцуулж  үүнтэйгээ  уялдуулан төрийн албан хаагчдын санал, зөвлөмж, мэдээллийг  сонсож байна.
Төр, хувийн хэвшил, иргэдийн дуу хоолойг сонсож улмаар хоорондын  түншлэл, харилцан хамтын ажиллагаанд чухал түлхэц болохоороо уг сонсголын арга хэмжээ  онцлогтой юм. 
Нийтийн нээлттэй сонсголыг холбогдох хууль журмыг үндэслэн зохион байгуулахдаа талуудаас гарсан оновчтой санал санаачилгыг ИТХ-ын төлөөлөгч Т.Эрдэнэбатаар ахлуулсан “Ковид-19 цар тахлаас учирсан эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч, сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгээс нэгтгэн боловсруулж хурлын  хуралдаанд ойрын хугацаанд хэлэлцүүлэх  төлөвлөгөөтэй байгаа юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%