Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2021-12-03

Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан 2021 оны 12-р сарын 03-ны өдрийн өглөө 9.17 минутанд ЗДТГ-ын хурлын танхимд 70.2  хувийн ирцтэй эхэллээ.

Уг хуралдаанаар:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар Хуралдааны “Чиглэл өгөх тухай”  5/01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох.

Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сонсох, Аймгийн 2022 оны төсвийн төсөлд өгөх Аудитын санал, дүгнэлт сонсох.

           2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай.

Иргэнд  2022 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай.

  Сум дундын ойн анги байгуулах жагсаалт, Халхгол суманд байгуулагдах ойн ангийн дүрэм, орон тооны дээд хязгаар, төсвийг батлах тухай.

         Дорнод аймгийн 2022 оны хөгжлийн  жилийн төлөвлөгөө батлах тухай.

   Уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс 2022 онд орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх мөнгөн дэмжлэгийн хэмжээг батлах тухай.

         Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%