Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧ БОЛОН СУМДЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2021-12-07

Монгол Улсын ЗГХЭГазар, БНСУ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн институт (LOGODI), Удирдлагын академи хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн санхүүжилтээр аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулагдаж байна. Сургалт 11 сарын 30-аас 12 сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж бөгөөд сургалтаар ИТХ-ын чиг үүрэг, Авилгатай тэмцэх бодлого ба ил тод байдал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, Захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, бүртгүүлэх эрх зүйн үндэс, , зохион байгуулалт, Солонгос Монголын нутгийн өөрийн удирдлагын туршлага судлах тухай зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийгдлээ. 
 
 
 
 
 
 
 
 
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%