Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ДОРНОД СЭРГЭН МАНДАЛТ" ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВӨЛГӨӨН БОЛОВ

2021-12-21

Дорнод сэргэн мандалт хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлсэн, арга хэмжээ, түүний үр дүнг иргэд олон нийтэд сурталчлах, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад нутгийн захиргааны болон төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал хүсэлтийг нь сонсох, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2021-оны 12 сарын 20-ны өдөр зохион байгуулав. 

Зөвөлгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн , Засаг даргын орлогч Ч.Ганбат, Ш.Ёл сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар , сумдын Засаг даргын тамгын газар, төрийн болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллага,мэргэжлийн холбоод оролцов.  

 

 

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%