Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН АНХААРАЛД

2021-01-24

60 ХОНОГ 60 ХОРОМ  СУРАГЧ ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН ЗАХИДАЛ ИРҮҮЛНЭ ҮҮ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохиуулах салбар зөвлөлөөс Сургууль цэцэрлэгийн орчин дахь Хүүхдийн эрх, зөрчигдөх түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 18 сум, 5 тосгоны сурагч, эцэг эхчүүдээс захидлаар санал авах ажлыг эхлүүлж байна.
Та бүхэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Монгол шуудангаар дамжуулан Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хаяглан ирүүлнэ үү.
Та бүхний ирүүлсэн саналыг бид шийдвэрлэн ажиллах болно.
ХУГАЦАА 2021 оны 09-р сарын 24 өөс 11-р сарын 24 ний өдөр хүртэл.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%