Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-01-10

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 онд 2 дэд зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлийг тогтоох, арилгах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд иргэн, хуулийн этгээд олон нийтийн оролцоог хангах замаар хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчимд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Тус зөвлөлөөс өнөөдөр 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хурлаа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн хурлын зааланд хийж, тус ангийн үйл ажиллагаатай танилцав.
 
Хурлаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүд асуулт асууж санал сонилцсоны үр дүнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 9 бүлэгт 39 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
 
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2022 оныг “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх жил” болгон зарлав.
 
Мөн энэ үеэр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Шүүхийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, арга хэмжээнд шалгарсан шилдэг сум, баг, төрийн албан хаагчийн шагналыг гардуулан өгөв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%