Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХДИЙН МӨНГӨӨ БЭЛНЭЭР АВАХАД САР БҮР ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

2022-01-14

Хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг бэлнээр авах бол сар бүр хүсэлт гаргаж, цахимаар бүртгүүлэх журам хэрэгжихээр болсон. Харин энэ хүрээнд иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийнхөн системээ хөгжүүлж, EHalamj, Ebarimt системээр нэвтрэн хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтэй байгаа саруудаа бүхэлд нь сонгох боломжтой болгосон байна.
Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэнээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар ирсэн байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%