Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД:

2022-01-13

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан.
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаар ардын депутатуудын хурал нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж чөлөөт сонгуулиар сонгогддог төлөөлөгчтэй, ажлаа тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж ажилладаг нутгийн өөрөө удирдах байгууллага болсон.
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны ИТХ-ын даргаар Б.Цэвээндорж /1992-1993 он/, АИХ-ын депутат Ц.Даваажид ИТХ-ын даргаар /1993-1994 он/, Д.Сэнгэренчин /1994-1996 он/, Б.Эрдэнэбаяр /1996-2000 он/, Ц.Баярсайхан /2000-2012 он/, Д.Гансүрэн /2012-2019 он/, Б.Ууганбаяр /2019-2020 он/, Г.Байгаль /2020-2024 он/ ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%