Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГУРВАНЗАГАЛ, ЧУЛУУНХОРООТ СУМДАД ШҮДНИЙ КАБИНЕТ БАЙГУУЛНА

2022-02-14

Аймаг Орон нутгийн Хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар нэмж Гурванзагал, Чулуунхороот сумдад шүдний кабинет шинээр байгуулна. 2015 оноос эхлэн Баяндун, Халхгол, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо зэрэг сумдад шүдний кабинет байгуулаад байна. Үүний үр дүнд тус сумдын иргэд шүдээ үзүүлж, эмчлүүлэх гэж цаг хугацаа, зардал гарган аймгийн төвд очиж үзүүүлэх шаардлага гардаг байсан. Одоо сумын Эрүүл мэндийн төвөөс түргэн шуурхай тусламж, үйлчилгээг авч байгаа юм. Мөн шүдний кабинетад ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг "Нутгийн ирээдүй" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж, гэрээ байгуулах замаар боловсон хүчний нөөцийг бүрдүүлж байна.  

 

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%