Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧОЙБАЛСАН ХОТОД ШИНЭЭР 41 БАЙРШИЛД 130 ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛНА

2022-02-15

Чойбалсан хотын хэмжээнд Хэрлэн гол дээрх гүүрүүд, автозамын томоохон уулзварууд зэрэг байршлыг камержуулсан бол цаашид 129 байршилд 380 хяналтын камер суурилуулахаар төлөвлөн жил бүр үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 2022 оны аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Камер, камержуулалтын тоног төхөөрөмж” төслийн хүрээнд 130 камерыг 41 байршилд буюу гэр хорооллын гудамж, гэр хорооллын босоо тэнхлэгийн авто зам, төв зам дагуух 4 замын уулзварууд, явган хүний гарцууд, Читийн гудамж, 6-р багийн Ивээл хороолол зэрэг байршилд нэмж суурилуулна. Энэхүү камер нь автомашины дугаар илрүүлэгч, өдөр шөнийн чигийн болон 360 градус эргэх гурван төрлийн камер аж. Аймгийн төв Чойбалсан хотыг үе шаттай камержуулсанаар иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа ба 2021 онд хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 74.9 хувь, тус төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос 20 хувиар өссөн бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 623 буюу 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%