Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МӨСТ СУМЫН ЦЭЦЭГ ГОЛ БАГИЙН МАЛЧИН Ж.ЭРДЭНЭЭ-ГИЙНХ “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО

2022-03-04

МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран тодруулдаг “Алтан төлийн эзэн” шагналаар Бар жилийн босгон дээр Ховд аймгаас 5 малчин шалгарсны нэг нь Мөст сумын Цэцэг гол багийн ахмад малчин Ж.Эрдэнээ юм.
Алтан төлийн эзэн, алтан ишигний шагнал гардуулах ажлын хэсэг сумын төвөөс 30 км, Цэцэг голын зүүн хөвөө Тэмээний хашаа гэдэг газар хаваржиж байгаа Ж.Эрдэнээ-гийн хот айлд зочлон “Алтан төлийн эзэн”-ний шагналыг гардууллаа.
Мөст сумын Цэцэг гол багийн малчин Ж.Эрдэнээ, гэргий Д.Нагван нар энэ жил 76 насыг зооглож байна. 1966 онд өрх тусгаарлан айл болсноор 9 хүүхэд төрүүлж өсгөн, буянт малынхаа арвин хишгийг хүртэн, мал аж ахуйн салбарт тасралтгүй 50 орчим жил хөдөлмөр зүтгэлээ зориулж явна.
Ж.Эрдэнээ, гэргий Д.Нагван нар нутгийн онцлогт тохируулан Бэлчээрийг хуваарьтай зөв зохистой ашиглан, ашиг шим өндөртэй малыг 5 төрөл дээр нь өсгөж байгаагаараа онцлогтой. Тэр дундаа тэмээ болон хонин сүргийг өсгөн үржүүлэхэд анхаардаг байна.
2021 оны жилийн эцсээр Ж.Эрдэнээ-гийнх 1000 гаруй тоо толгой мал тоолуулсан бол энэ хавар 400-аад төл мал хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангажээ.
МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран 43 дахь жилдээ тодруулж байгаа “Алтан төлийн эзэн” шагналаар шагнагдсан Ж.Эрдэнээ нь нутаг олондоо хүндлэгдсэн туршлагатай малчдын нэг. Мал маллах арга ухаанаа бусдад зааж сурган, өвлүүлэн үлдээж яваа сайн зөвлөгч юм. Энэ айлын 8 хүүхэд эцэг эхийнхээ малч удмыг үргэлжлүүлж сум орон нутгийнхаа мал аж ахуйн салбарт өөр өөрийн хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ зориулан явааг сумын удирдлагууд онцолж байв.
Ийнхүү Мөст сумаас энэ жил алтан төлийн эзэн 1, аймгийн аварга малчин 4, сумын аварга малчин 11 төрөн гарч байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%