Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС “ДУУЛИАН 2022” ФУТЗАЛНЫ ТЭЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-06

Өсвөр үе, идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах “Дуулиан 2022” футзалны тэмцээн 3 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд ЕБ-ын 7-р сургуулийн спорт зааланд боллоо. Тэмцээн хөвгүүд 12 нас, 14 нас, 16 нас, 18 нас, охид 18 нас гэсэн нийт 5 ангилалаар явагдаж, 30 багийн 200 гаруй тамирчин оролцсон юм.
 
Хөдөө орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөлбөмбөгийн спортод хандах хандлагыг өөрчлөх, Хөлбөмбөг сонирхогчид, дэмжигч хүүхэд багачууд, охид залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, “СПОРТЫН АВАРГА” хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд алдар нэрээ цуурайтуулсан хөлбөмбөгийн тамирчдыг нээн илрүүлэх, тэднийг дэмжих зорилгоор явагдаж, амжилттай болж өндөрлөлөө.
 
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Г.Пүрэвганди болон тус холбооны тэргүүлэгчид гардуулан өгч, баяр хүргэлээ.
Тэмцээний дүнгээр Хөвгүүдийн 12 насны ангилалд:
Шилдэг тоглогч: М.Жавхлантөгс / Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг/
Шилдэг хаалгач: З.Түвшинтөгс /7-р сургуулийн баг/
1-р байранд М.Жавхлантөгс ахлагчтай Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг
2-р байранд З.Билгүүн-Эрдэнэ ахлагчтай 7-р сургуулийн баг
 
Хөвгүүд 14 насны ангилалд:
Шилдэг тоглогч: Д.Сумъяабазар /7-р сургуулийн баг/
Шилдэг хаалгач: Б.Баярлах / Прогресс сургуулийн баг/
1-р байранд М.Хувьтөгөлдөр ахлагчтай Прогресс сургуулийн баг
2-р байранд Э.Чинбат ахлагчтай 7-р сургуулийн баг
 
Хөвгүүд 16 насны ангилалд:
Шилдэг тоглогч: С.Анар-Эрдэнэ / Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг/
Шилдэг хаалгач: А.Цолмон /1-р сургуулийн баг/
1-р байранд Х.Лхамжав ахлагчтай 1-р сургуулийн баг
2-р байранд Б.Баяржавхлан ахлагчтай Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг
 
Хөвгүүд 18 насны ангилалд:
Шилдэг тоглогч: М.Мөнхтамга / Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг/
Шилдэг хаалгач: Б.Бумбаяр /1-р сургуулийн баг/
1-р байранд П.Дөлгөөн ахлагчтай 1-р сургуулийн баг
2-р байранд М.Мөнхтамга ахлагчтай Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг
 
Охид 18 насны ангилалд:
Шилдэг тоглогч: Г.Мөнгөн-Эрдэнэ /1-р сургуулийн баг/
Шилдэг хаалгач: Ё.Урангоо /Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг/
1-р байранд Г.Мөнгөн-Эрдэнэ ахлагчтай 1-р сургуулийн баг
2-р байранд С.Маргад ахлагчтай Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг тус тус шалгарсан юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%