Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНУУЛАХ ЭЭЖҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

2022-03-11

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНУУЛАХ ЭЭЖҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
Монгол Улсын Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар батлагдсан " Эхчүүдэд алдарт эх нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах журам"-ын дагуу олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн материалыг хүлээн авч байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%