Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ БЭЛДМЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-03-29

Өнөөдөр Дархан-Уул Аймгийн Ерөнхий Боловсролын Монгол-Оюу, 4,9 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс урьдчилан сэргийлэх нь сургалтыг орлоо. Сургалтаар Goodneighbors ТББ-ын хүүхдийн эрхийн сургагч багш О.Ууганбаяр “Электрон тамхины хор уршгийг таниулах, хэрэглээг бууруулах” сэдвээр, Цагдаагийн газрын мэргэжилтэн Х_Ганболд тамхины хор уршиг, үе тэнгийн дарамт шахалтын талаар сурагчдад мэдээлэл өглөө.
Тус сургалтаар электрон тамхины хор уршгийг таниулан, тамхинаас үүдэлтэй хорт хавдар болон бусад эрүүл мэндийн өвчлөлөөс өсвөр насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллүүдийг хүргэх зорилготой. Мөн 800 хүүхдэд танхимын лекц, 200 хүүхдийн электрон тамхины хор уршиг, эрүүл мэндийн өвчлөлийн талаарх ойлголтыг бататгах дасгал ажиллуулах замаар оролцоог хангаж байна.
Зохион байгуулагч:
- Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
- Дархан Уул аймаг дахь Цагдаагийн газар,
- Эрүүл мэндийн газар,- Good Neighbors Mongolia Мангирт ОНХХ
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%