Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМГИЙН ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН МАЛЧИН Г.ЛХАГВАДОРЖИЙНХ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-29

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын төвөөс 35 км-ийн зайд Шар харгана хэмээх газар эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн 50 гаруй жилийн түүхтэй нөмөр нөөлөг сайтай хаваржаанд айлсан бууж төл малаа хүлээн авч урин цагтай золгож буй малчных бол Намарзан багийн малчин Г.Лхагвадоржийнх юм.
 
Малчин Г.Лхагвадоржийнх жилийн эцсээр 1000 гаруй мал тоолуулсан бол энэ хавар 500 орчим төл мал хүлээн авахаас нийт төлийнхөө 90 гаруй хувийг бойжуулан шинэ төлийн дуутай ажлын хэсгийнхнийг угтан авлаа.
 
Аймгийн аварга малчин Г.Лхагвадоржийн аав Гомбосүрэн 2019 оны аймгийн аварга малчин, төрсөн ах Г.Лхагва-Очир нь 2020 оны аймгийн аварга малчин болж байсан бол энэ жил түүний баз Ц.Пүрэвдорж, хадам эгч Б.Баярхишиг нар нь аймгийн хошой аварга малчин, харин малчин Г.Лхагвадорж өөрөө аймгийн аварга малчин болж жил дараалан аваргууд төрж байгаа билэгшээлтэй үйл явдал болж байгааг нутгийнхан онцолж байсан юм.
 
Г.Лхагвадоржийнх бусад малчдын нэгэн адил хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороогоо засаж сайжруулах, отор нүүдэл хийх гээд цаг наргүй их ажлыг үлгэр жишээ хийсээр иржээ.
 
Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, тооноос чанарыг эрхэмлэхэд голчлон анхаарч Баяд, Бараг, Үзэмчин хуц, Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас ухна авч ирж сүрэгтээ нийлүүлснээр бие томтой төл мал хүлээн авч сүргийн бүтцээ сайжруулж чадсан байна.
 
Аймгийн аварга малчин Г.Лхагвадорж 1986-1988 оны хооронд цэргийн алба хааж нутагтаа ирээд нэгдлийн 500 эм хонь хариуцан авч маллаж эхэлснээс хойш тасралтгүй 30 орчим жилийг мал аж ахуйн салбарт зориулан яваа нэгэн. Одоо Г.Лхагвадоржийн ах дүү 4 малчин нутагтаа мал маллаж тухайн салбарт нэр төртэй, аварга малчдаар нэрлэгдэж байна.
 
Ийнхүү төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн аймгийн аварга малчнаар шалгарсан аваргуудад халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%