Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТАРСАН БАГУУДЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2022-04-22

“Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад олон талт хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөний үеэр аймаг, орон нутаг дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хамтарсан багуудад тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцлээ.
Баг нь төрийн анхан шатны нэгж буюу нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд үзүүлдэг ба гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах, архидан согтууралтын талаар цогц арга хэмжээ авч ажиллах, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтуудад хамруулах шаардлагатай байна гэх мэт санал хүсэлтээ илэрхийллээ.
 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%