Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2022-04-28

         Яг одоо /2022.04.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, цаг үеийн болон төлөвлөгөөнд тусгагдсан зарим асуудлуудыг хэлэлцэж байна.

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн МАН-ын Дэд дарга, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч И.Даваадорж, “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТҮГ-ын дарга, Төлөөлөгч Ц.Содхүү, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Т.Уламбаяр, Төлөөлөгч Ж.Булганцэцэг, Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, Төлөөлөгч Д.Ганболд нар багтаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%