Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-04-30

          Өнөөдөр /2022.04.30/ Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр буюу “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан нийслэлийн Чингэлтэй дүүргээс “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяныг 1 сарын хугацаанд зохион байгууллаа.

Аяны хаалтын нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулсан ба өдөрлөгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон дүүргийн удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд оролцлоо.

           “Шийтгэл бол шийдэл биш” аяны хүрээнд хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар гэр бүл, олон нийтийн зөв хандлагыг бий болгох чиглэлээр нэг сарын хугацаанд нийт 5 удаагийн танхимын сургалтад 1800 гаруй сурагч, эцэг, эх, асран хамгаалагчийг, 4 удаагийн хэлэлцүүлэг, чуулганд 27 мянга гаруй сурагчдын хамруулж, хүүхэд хамгааллын чиглэлээр 4 удаагийн шторк, 8 удаагийн постер мэдээллийг цахимаар түгээж, 30 мянга гаруй иргэдэд нөлөөллийн ажлыг хүргэсэн байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%