Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” ЗӨВЛӨГӨӨНИЙГ 4, ӨРГӨӨ БАГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-02

Дархан-Уул аймаг 2022 оныг "Хүүхэд хамгааллын жил"  болгон зарласантай холбогдуулан Дархан сумын ИТХ-аас “Хүүхдээ сонсох өдөр” зөвлөгөөнийг сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулахаар болсон.  Өнөөдөр /5-р сарын 02/ Дархан  сумын  4, Өргөө багуудын сурагчдын саналыг сонслоо.  

Энэ үеэр хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлаар харилцан ярилцан, олон талаар тэдний санал бодлыг сонссон юм. Тухайлбал  сургууль орчны гэрэлтүүлэг, камержуулалт дутмаг зэргээс шалтгаалан аюулгүй, ая тухтай орчинд суралцах эрх нь зөрчигддөг,

       Дээрх сурагчдын амаар болон бичгээр хэлсэн тулгамдаж буй асуудал, саналуудыг  тухайн багийн төлөөлөгч болон БИНХ-ын дарга нар нэгтгэнэ. Тухайлбал багийн хэмжээнд шийдэж болох асуудал, аймаг сумын удирдлагын хэмжээнд шийдэх асуудлыг ангилж, хийсэн ажлын  тайлангаа тухай бүр танилцуулж ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%