Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр ЧД-ийн ГХУСАЗСЗ, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн алба хаагч нарт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, дуудлага мэдээлэлд очиход анхаарах асуудал, хууль эрх зүй” сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгууллаа.
Цаашид дүүргийн хэмжээнд төр захиргааны байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, ахлах ангийн эцэг эхчүүдэд хорт зуршил, түүний үр дагавар сэдвээр сургалт орох юм.