Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хашаандаа ямар мод таривал тохиромжой вэ?

2022-05-09

ЗӨВЛӨГӨӨ
Хашаандаа ямар мод таривал тохиромжой талаарх дараах зөвлөгөөг хүргэж байна.
🌳УЛИАС: 20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой.
🌳ХАЙЛААС: Манай нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг мод нь хайлаас улиас юм. Хайлаас өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод.
🌳ГАЦУУР: 20 метр гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай.
🌳ШИНЭС: 25 метр гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай.
🌳 САХАЛТ ХУС: 20-30 метр хүртэл өндөр ургадаг. Энэ хус нь манайд ургадаг хуснаас ялгаатай нь мөчир нь доошоо унжиж ургадаг.
🌳МОНОС: Цагаан баг цэцэгтэй бөгөөд цэцэглэх үедээ сайхан үнэртэй мойл жимсний мод юм.
🌳 АГЧ МОД: 3-7метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Хүйтэнд тэсвэртэй. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
🌳ШАР ХУАЙС: 6 метр хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг. Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой
🌳 ГОЛТ БОР: Нил ягаан цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Том навчтай 4-5 метр өндөр ургадаг. Чимэглэлд тохиромжтой том сөөг мод.
🌳БУРГАС: Хамгийн найдвартай “Байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн газар болон ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас цөлөрхөг газрыг ногооруулах хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарина.
🌳ҮХРИЙН НҮД: Энэхүү бут нь өөрөө өөртөө тоос хүртээдэг учраас ганц ширхэг бут байсан ч үр жимсээ өгч байдаг. Сүүдэвтэр газар ус чийг ихтэй нөхцөл шаарддаг тул хашааны ёроол модны доогуур эсвэл байшингийн араар таривал илүү зохимжтой.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%