Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр ЧД-ийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай “Анзаар” аяныг зохион байгуулж байна.
Өнөөдөр /2022.05.23/ Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн ЕБ-ын 50-р сургуулийн багш нар, ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүдэд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад нийт 21 улсын (ахлах) байцаагчид хамрагдав.
Мөн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг “Цахим гарын үсэг”-ийн тухай хууль, түүний ач холбогдол, хэрэглэгдэхүүний талаар мэдээлэл олгох зорилгоор сургалт хийж, явуулын цахим гарын үсэг олгох үйл ажиллагааг дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн баг зохион байгуулан тус хэлтсийн ажилтан, албан хаагчдад цахим гарын үсэг олголоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА