Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАЙЛААСТ ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ “ХАМТДАА ХӨГЖСӨН 16 ЖИЛ”

2022-05-26

         Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулан төсөл хэрэгжүүлсэн 16 жилээ дүгнэн өнөөдөр төслийн хаалтыг ажиллагааг хийлээ.

          Дэлхийн Зөн Олон байгууллагын “Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” 2006 оноос эхлэн хэрэгжиж, дүүргийн 13-18 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд тус хөтөлбөрт дүүргийн Ерөнхий боловсролын 6 сургууль, 9 цэцэрлэг хамрагджээ. Хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй сайн дурын ажилтан бэлтгэж, 14736 өрх, 10150 хүүхэд, 45850 насанд хүрсэн иргэн төсөлд хамрагдсан байна.

           Өнөөдөр /2022.05.26/ “Хамтдаа хөгжсөн 16 жил” хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх Т.Идэрцагаан, Төлөөлөгчид, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдагч Терри Феррари, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, сайн дурын ажилтнууд, сурагчид оролцлоо.

          “Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд 56 мянга гаруй иргэнд “Хүүхэд хамгаалал ба боловсрол”, “Нийгэм”, “Өрхийн амьжиргаа ба даван туулах чадварыг дэмжих хөтөлбөр”, “Гамшгийн менежмент болон яаралтай тусламж”, “Орон нутгийн оролцоо ба хүүхэд ивээн тэтгэх”, “Ус орчны эрүүл ахуй” зэрэг нөлөөллийн төсөл хөтөлбөрөөр дамжуулан хүрч ажиллажээ.

            “Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” нь 16 жилийн турш хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж, хүүхдэд ээлтэй орон нутгийн төлөө хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөө ийнхүү дүгнэн хамтдаа тэмдэглэлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%