Өнөөдөр /2022.05.31/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан хүүхдийн эрхийг дээдлэх, иргэд олон нийтийн дунд эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж, мэдээ мэдээлэл олгох, хороо, дүүрэг, иргэдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын санаачлагаар тус хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдтэй хамтран “ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ ХАМГИЙН ХӨӨРХӨН” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын тамгын газрын дарга П.Баянбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж хүрэлцэн ирж нийт хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, аз жаргалыг хүсэн ерөөлөө.
Өдөрлөгт Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5, 33 дугаар цэцэрлэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон 1 дүгээр хорооны аж ахуй нэгж, байгууллагууд хамтран оролцож, хүүхэд багачуудын авьяаслаг үзүүлбэр тоглолт үзүүлж үзэгч багачууддаа бэлэг барилаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА