Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-06-06

         Яг одоо /2022.06.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.

          Тус хуралдаанаар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаа, төлөвлөлт, гүйцэтгэлтэй танилцаж, мөн дүүргийн Дотоод аудитын албаны үйл ажиллагаа, 2021 оны аудитын зөвлөмжийн хүрээнд хийгдсэн ажилтай танилцан холбогдох асуудлуудыг хэлэлцэж байна.

           Хуралдаанд:

Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Баярсайхан,

Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч С.Баярмагнай, Б.Дэлгэрбат, Б.Батхуяг, С.Энхтайван, Т.Найдан,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр, Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ажмянган нар оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%