Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА.

2022-04-13

Аймгийн ИТХ-ын ээлжит едүгээр хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 94,2 хувийн ирцтэйгээр цахим болон танхимын хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанаар нийт 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж 16 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Усны сан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
2. Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай / ТХДЖТ/
3. Автомашинд үнэлгээ тогтоож, худалдах зөвшөөрөл олгох тухай / Хот тохижуулах газар/
4. Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай / Баянжаргалан сумын ЗДТГ/
5. Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах, үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай / Эрдэнэдалай сум ЗДТГ, ЭМТ, ЕБС, Соёлын төв/
6. Зөвшөөрлийн хугацааг сунгах тухай /Говийн гэрэл сүм/
7. Зөвшөөрлийн хугацааг сунгах тухай /Дундговь Баптист чуулган сүм/
8. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг” Алдарт эх” одонгоор шагнуулах тухай
9. Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах түүнд хяналт тавих журам батлах тухай
10. Аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулж батлах тухай
11. Аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
12. Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
13. Аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц батлах тухай
14. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай
15. Дэл уулын менежментийн төлөвлөгөөг батлах тухай
16. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%