Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР СУРГАЛТАД ОРОЛЦЛОО.

2022-04-18

Тогтвортой амьжиргаа-3 төслөөс Сайнцагаан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийн шатанд иргэдээс цахимаар хэрхэн санал авах, холбогдох хууль журмын шаардлагыг хангах сайн туршлагыг судлах мөн удирдлагын мэдээллийн системд мэдээлэл оруулах талаар болон цаг үеийн асуудлаар чиглэл өгөх, чадавхжуулах сургалт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтад сумдын Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ОНХС-ийн ажлын хэсгийн гишүүд оролцож байгаа юм.
Мөн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас цаг үеийн мэдээ, мэдээлэл өглөө.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%