Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДОЛОО ХОНОГ БҮР СУМД ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЦАХИМ УУЛЗАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ ХЭВШЭЭД БАЙНА.

2022-04-19

Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар болон төлөөлөгч нарт долоо хоног бүр тодорхой сэдвээр мэдээлэл өгч хэвшээд байна. Энэ удаагийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга нартай хийсэн цахим уулзалтаар Аймгийн статистикийн хэлтсийн мэргэжилтэн Т.Бямбасүрэн "Дундговь аймгийн ХАА-н танилцуулга" Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн мэргэжилтэн Б.Энхмандал "Захиргааны хэм хэмжээний акт боловсруулах талаар " мэдээлэл хийж сумдын санал хүсэлтийг сонслоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%