Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2022-05-26

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаан амжилттай хуралдаж 14 асуудлыг хэлэлцэн баталлаа.
1. Дэрэн сумын Соёлын төвийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэнгийн нэрэмжит болгох тухай
2. Аймгийн “Шатар” хөтөлбөр батлах тухай
3. Аймгийн ИТХ-ын шагналын журам батлах тухай
4. Санал хүргүүлэх тухай / Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ны ашгаас иргэдэд хувь ногдуулах тухай санал хүргүүлэх /
5. Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын бүтэц орон тоог батлах тухай
6. Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах түүнд хяналт тавих журам батлах тухай
7.Аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулж батлах тухай
8. Бүрдийн уянга зусланд амрагчдын үнэ тарифыг шинэчлэн батлах тухай
9. “Хүүхдийн парк”-аар үйлчлүүлэгчдийн эрхийн бичгийн үнийг шинэчлэн тогтоох тухай
10. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай / Дундговь аймгийн Музейгээс Чингис хааны музейд “ Хүрэл тамга” үзмэр/
11. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай / Сайхан-Овоо сумын эрчим хүчний 0,4Кв болон 0,22 кв-ийн шугам/
12. МСҮТ-ийн хуучин хичээлийн байрны ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаарх мэдээлэл
13. Сүм хөх бүрд орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай
14. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай
Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар асуудлыг хуралдаанд оруулж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхсүх, Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ын дарга Н.Эрдэнэ-Очир, СТСХ-ийн дарга Г.Энхтайван, ХБТХОХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга, ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын захирал А.Ууганбаяр, ОНӨГ-ын ахлах мэргэжилтэн Л.Дарьбум нар танилцуулга хийлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%