Өнөөдөр /2022.06.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны дөрөвдүгээр хуралдаан УИХ-аас баталсан ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмын хүрээнд гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Тус хуралдаанаар ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны тов зарлах, хурлын хороодыг ажиллуулах гэсэн үндсэн 2 асуудлыг хэлэлцэн, ээлжит тавдугаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хурлын хороодыг ажиллуулах талаар холбогдох хэлтэс, албадад үүрэг чиглэл өглөө.
Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Л.Цэеэрэгзэн, Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ж.Булганцэцэг, Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Р.Ганболд нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА